Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 18-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд: Төрийн өмчит компаниудад хийсэн “Онцгой дэглэм ба төрийн өмчийн хяналт” судалгаа, шинжилгээний дүнг танилцуулна.
11.00 цагт “Зууны мэдээ”сонины мэдээллийн төвд: Ахмадууд цагаан сараас өмнө ногдол ашиг авахыг шаардаж мэдээлнэ.
11.40 цагт: АН-ын мэдээллийн цагаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон ногоон автобусны хянан шалгах түр хороо байгуулсан талаар байр сууриа илэрхийлнэ. Утас: 9922-1368.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал болно.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговьд аймагт ажиллана.
“Мишээл Экспо”-д: “Цагаан идээ-2024” үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа нээгдэнэ.
“Блью скай” зочид буудалд: Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас ХЭҮК, МҮЭ-үүдийн холбоотой хамтарсан сургалт, хэлэлцүүлэг уулзалтыг ҮЭ-ийн мэргэжилтнүүд болон сэтгүүлч нарт зориулан зохион байгуулж байна.