Уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слаломын төрөл Jeongseon High 1 Ski Resort төвд болж Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив.
Нийт 78 тамирчин жиант слаломд уралдсанаас 24 нь алдаа гарган амжилтаа бүртгүүлж чадсангүй. Харин манай тамирчин Х.Халиун 1:15.92 минутын амжилтаар уралдаанаа дуусгаж, 52 дугаар байрт бичигдэж байна.
Эхний гараанд Италийн Ж.Колломб 48.42 секунд хурдалсан үзүүлэлтээр нэгд жагсаж байгаа юм.
Эх сурвалж: МҮОХ