Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүүгийн санаачлагаар Улаанбаатар хотын зам талбайд үүссэн хальтиргаа гулгааг арилгах ажилд бөхийн дэвжээд оролцоно.
Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед иргэд байгууллагыг өөрийн ажиллаж, амьдарч байгаа орчны цас мөсөө арилгах үүргээ биелүүлэхийг Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү уриалж, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж болон бөхийн дэвжээдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.
Бөхийн дэвжээд нийгмийн хариуцлагын хүрээнд хальтаргаа гулгаа ихээр үүсч иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад гаргасан хуваарийн дагуу ажиллахаар боллоо.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО