Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:
Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цолоор:
Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг, чадвараа дайчлан, хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй тайзанд амжилттай удирдан тоглуулж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбат,
Соёлын гавьяат зүтгэлтэн:
Бүлтэнгийн Эрдэнэхүү- Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулагч
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн:
Шаравын Болд- АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан:
- Цэдэн-Ишийн Даваасүрэн – ААББ ХХК-ийн захирал
- Намжаагийн Зоригт – "Хос Аз" ХХК-ийн захирал
- Чулуунцэцэгийн Энхтуяа- "Талх чихэр" ХК-ийн Талхны үйлдвэрийн дарга
Гавьяат эдийн засагч:
- Н.Өлзий-Орших -Цомбо эм ханган нийлүүлэх байгууллагын нягтлан
Гавьяат малчин:
- Гомбосүрэнгийн Даваадорж - Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан:
- Я.Амаржаргал- ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан