ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох Гран при тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд болов.
Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг жинд Лхажавын Туруунаа хүрэл медаль хүртлээ. Л.Туруунаа нь пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медаль хүртэж байв.
Хуваалцах: