ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын “КТ” корпорацын Дэд Ерөнхийлөгч Мүүн Сүн Гүк нар Цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг /2023.01.26/ байгууллаа.
Энэ хүрээнд Монгол Улсын цахим шилжилтийн стратегийг боловсруулахад Үндэсний Цахим шилжилтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн “Дэлхийн стандартын Интернэт Дата Төв” төслийн хүрээнд хамтран ажиллах, Үндэсний дата төвийг өргөжүүлэх, Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан Монгол Улсын төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, Үндэсний дата төвийг өргөжүүлэх, “Mindgolia.mn” үндэсний платформ дээрх Монголын программ хангамж хөгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.