БОАЖЯ-ны холбогдох газрын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Аялал жуулчлал Байгаль орчин Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
22 минут 45 секунд

БОАЖЯ-ны холбогдох газрын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв

БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ХОЛБОГДОХ ГАЗРЫН ДАРГА НАР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
БОАЖЯ-наас сар бүр цаг үеийн асуудлаар олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгдөг ба энэ удаа Өвлийн аялал жуулчлал, хаваржилтийн нөхцөл байдал, газар ашиглах эрх сунгах, дуусгавар болгох, солбилцол өөрчлүүлэх асуудал бүрэн цахимд шилжсэн, ойн салбарын 100 жилийн ойн арга хэмжээ, Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын мэдээллийг хүргэж байна. Хэвлэлийн хуралд дараах газрын дарга нар оролцлоо.
  • Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт
  • Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг
  • Ойн газрын дарга Б.Оюунсанаа
  • Усны газрын дарга З.Батбаяр нар байв.

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 14 ДҮГЭЭР ХУРАЛД ОРОЛЦОВ

Хуурай газрын болон далай тэнгисийн сээр нуруутан амьтад хол зайд шилжин нүүдэллэх нь экологийн үйл явц юм. Тухайн нүүдэллэдэг зүйлийг үр дүнтэй хамгаалан үлдээхэд зэрлэг амьтад хил дамнан нүүдэллэх боломжийг хангах гэх мэт шинжлэх ухаан, төрийн бодлогын нэгдмэл хандлага зайлшгүй шаардлагатай гэдгийг олон улсын хэмжээнд ухамсарласны үндсэн дээр 1979 онд Зэрлэг амьтдын нүүдлийн нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай олон улсын Конвенцыг баталсан бөгөөд 1983 онд албан ёсоор хүчин төгөлдөр болжээ. Анх байгуулагдсан газрын нэрээр “Бонны конвенц” гэж нэрлэгдэх болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын хүрээнд нэгдэн орсон талууд өөрийн улсын газар нутагт амьдардаг, мөн дайран өнгөрдөг шувууд, усан орчин, хуурай газрын зүйлүүдийг амьдрах орчных нь хүрээнд хамгаалах үүрэг хүлээдэг бөгөөд одоогоор 133 улс орон нэгдэн орсон байна.

Монгол улсын их хурал 1999 оны 6-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа конвенцыг хүлээн зөвшөөрч, манай улс нэгдэн орж, талуудын 6-р хуралдаанд анх оролцож эхэлсэн байна. Уг конвенцын 1 ба 2 дугаар хавсралтад Монгол оронд тархсан хөхтөн амьтдаас Ирвэс, Бөхөн, Хавтгай, тахь, хулан, цагаан зээр, хар сүүлт, аргаль хонь, мазаалай баавгай зэрэг амьтад орсон байдаг ба нүүдлийн шувуудаас 190 гаруй шувуу орсон байдаг.

Конвенцод нэгдэн орсноос хойш манай улс маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан ба хил дамнан нүүдэллэдэг зүйлүүдийг конвенцын хавсралтад оруулах, конвенцын хавсралтад оруулах, конвенцын талуудын бага хурлын хуралдаанаас шийдвэр гаргахад шинжлэх ухааны зөвлөлөөр дамжуулан холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, нэгдэн орж гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгүүдийн заалтуудыг хэрэгжүүлэх зэрэгт санаачилгатай оролцож ирсэн.

Тухайлбал, Төв азийн хөхтөн амьтдыг хамгаалах санаачилга, Төв Азийн нүүдлийн шувуудын зам санаачилга, Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах хөтөлбөр, Хулан хамгааллын санаачилга, Хонин тоодог хамгааллын төлөвлөгөө зэрэг арга хэмжээний хэрэгжилтэд ихээхэн оролцоотой ажиллаж ирсэн.

2024 онд 2 жил тутамд гаргадаг конвенцын үндэсний тайланг гаргаж хүргүүлсэн. 2 сарын 9-17-ны хооронд Узбекистан улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр хуралд оролцлоо. Хуралд Монгол улсаас конвенцод бүртгүүлсэн амьтдын хамгааллын чиглэлээрх хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, 2 улс болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөн зохион байгуулж буй арга хэмжээг тус тус олон улсад танилцуулах, талуудын бага хурлаар шийдвэрлэх асуудалд Засгийн газрын байр суурийг илэрхийлэх, оролцогч талуудтай зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлтэй ажиллаад ирсэн.

Хурлын үндсэн үйл ажиллагаанаас гадна дараах арга хэмжээнүүдэд оролцов. Үүнд: Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөрийн 8 дахь удаагийн хурал, Бөхөн хамгааллын олон улсын хурал, Хулан адуу хамгааллын хуралд оролцож хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллав. Нэн ховор амьтан болох Хонин тоодгийн хамгааллын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад тэргүүлэн ажиллалаа.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

“Хөх Сувд” мөсний баяр-2024

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд 03 дугаар сарын 02-ноос 03-ны өдрүүдэд “Хөх Сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдах гэж байна.Энэ жил Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

“Хөх Сувд” мөсний баяр-2024 арга хэмжээнд урлагийн тоглолтууд, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл, урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг, олон ястны хоолны үзүүлбэр, “Хөх баавгай” лазер шоу, дарвуулт завины үзүүлэн, мөсөн сурын харваа, тахтай морьдын уралдаан, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх олон таталтын тэмцээн, мөсөн сурын харваа, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтсан.

“Бүргэдийн баяр-20

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотод зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг Чингисийн хүрээ цогцолборт 2024 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл хангаад байна. Уг арга хэмжээ нь Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

“Бүргэдийн баяр-2024” арга хэмжээнд Казак үндэсний урлагийн тоглолт, бүргэдтэй парад, морьтон баатрын шоу тоглолт, бүргэдээр хиймэл ан бариулах тэмцээн, тайга нохойн үзүүлбэр, шонхор шувууны шоу тоглолт, казак үндэсний тоглоом, казак гэрээр зочлон казак үндэстний ахуй соёлтой танилцах зэрэг олон хөтөлбөр багтжээ. Тус арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Чингис хааны хүрээ цогцолбор, Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн соёлын газар хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байна.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ, СОЛБИЦОЛ ӨӨРЧЛҮҮЛЭХ, ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэллээ. Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн нийт өргөдөл, албан бичгийн 40 хувь нь зөвхөн газрын эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлүүлэх, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах гээд газартай холбоотой үйлчилгээ авах хүсэлтүүд байдаг. Мөн иргэн, хуулийн этгээд өөрийн хүсэлтээ шийдвэрлүүлэхийн тулд 3-4 удаа хүсэлт гаргаж, 54-90 хоногийн хугацаа зарцуулдаг байсан. Цахимжуулснаар 1 удаа хүсэлт гаргаж, 30-40 хоногийн дотор бүрэн шийдвэрлүүлэх боломжтой болсон.

Цахимжуулснаар дараах үр дүн гарна

-Төрийн хүнд суртал үгүй болж, авлига хээл хахууль үгүй болох;

-Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжрах,

-Баримт бичгийг давхардал арилж, хугацаа хэмнэх;

-Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс авах шаардлагагүй болох

-Цаасан архив багасч, цахим архив үүсэх;

-Төрийн үйлчилгээний шат дамжилга буурч, шийдвэр гаргалтын явц ил тод, нээлттэй болох;

-Төрийн үйлчилгээний шат дамжлага 2 дахин буурч, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцаа иргэн, хуулийн этгээд хянах боломжтой болж байна.

Цахимаар хүсэлт илгээх зааврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас (www.met.gov.mn) болон албан ёсны пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой.

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНЫГ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ӨРНҮҮЛЛЭЭ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд НЭГ ӨДРИЙН ЦАЛИН хандивлах, өвс тэжээл, шатахуун гэх мэт шаардлагатай эд хэрэгслийн дэмжлэг үзүүлхийг уриаллаа. Уг уриалгад БОАЖЯ-ны харья 87 газрын 3191 албан хаагч хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 50 гаруй сая төгрөг цуглаад байна. Уг хандив Тусгай хамгаалалттай хамгаалалтын 36 захиргаа, 21 сав газрын захиргаадын албан хаагчдын НЭГ ӨДРИЙН цалин юм. БОАЖЯ болон УЦУОШГ-ын тайлан мэдээ хараахан нэгтгэгдээгүй байна.

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Цаг агаарын одоогийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдал Хоёр дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Үүний улмаас 5 аймгийн 22 суманд төмөр буюу шилэн зудын, 18 аймгийн 90 суманд цагаан зудын, 18 аймгийн 84 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.2023-2024 оны хүйтний улирлын хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу ОЖД - аас 1.6 дахин их хур тунадас орсон байна.

2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь ОЖД-аас 1.4 дахин их орсон байсан. Өөрөөр хэлбэл энэ жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цастай, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цастай өвөл болж байна.Энэ сарын 16-18-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамран цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдсан. Үүний дараа ихэнх нутгаар эрс хүйтэрсэн. Энэ хүйтрэлтийн үеэр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -42...-47 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -32...-38 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-20 градус, бусад нутгаар -22...-28 градус хүйтэн байв.

2024 оны 02 дугаар сарын 24-нөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.

Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...14°С хүйтэн байдаг байна. 2024 оны 3 дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-ын дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–1 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна. 2024 оны 3 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна

ОЙН ГАЗАР

Ойн салбарын хувьд олон талын онцлогтой жил тохиож байна. Энэ 2024 онд орчин цагийн ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйн зэрэгцээ БОАЖЯ-наас 2024 оныг “ОЙН ЖИЛ” болгон зарласан. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдах Ойн салбарын II чуулганыг “ОЙ 9+” уриан дор 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр зохион байгуулна. Тэрбум мод Үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 онд 9.0 хувьд хүргэх” зорилтын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Уг зорилтын хүрээнд Ойн салбарын ll дугаар чуулганыг “ОЙ 9+” нэрийн дор зохион байгуулж буй нь ойн сангаа 9 хувьд хүргэх, цаашлаад дахин нэмэгдүүлэх зорилтыг тодотгож өгч буй онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газрын хамтран зохион байгуулж буй уг чуулган Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах бөгөөд нийслэл, 21 аймгийн тамгын газар, ойн ангиуд, мэргэжлийн байгууллагууд, ойн салбарын төрийн бус байгууллагууд, элчин сайдын яамд, олон улсын хамтрагч байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагууд, төсөл хөтөлбөр, үе үеийн ойчидын төлөөллөөс бүрдсэн олон талын оролцоог хангасан байдлаар зохион байгуулагдана.

Чуулганаар Монгол орны ойн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдэл, өөрчлөлт шинэчлэлт, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийн хэрэгжилт, хүрсэн үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг олон чиглэлийн асуудлыг зохион байгуулагч талууд, оролцогчид хамтдаа нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Ташрамд дурдахад, 1924 оны 9 дүгээр сард хуралдсан Ардын засгийн газрын 39 дүгээр хурлаар Аж ахуйн явдлын яамыг 6 хэлтэстэйгээр байгуулан “Ой, модны хэлтэс”-т ой, мод, ан, амьтныг хамгаалах, зохистой ашиглах асуудлыг хариуцуулж, улмаар Аж ахуйн явдлын яамны сайдын 1924 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 05 тоот тушаалаар уг хэлтсийн харьяанд Улаанбаатар хот болон Ерөөгийн эх Ходоод, Дорнодын Онон харуул, Хөвсгөл аймгийн Хатгалд анхны дөрвөн ойн анги байгуулах шийдвэр гаргаснаар Монгол Улсад орчин цагийн ой, модны салбар үүсэн байгуулагдах үндэс суурийг тавьсан бөгөөд эдүгээ энэ салбар хөгжил дэвшлийнхээ 100 жилийн ойгоо угтаж байна.

УСНЫ ГАЗАР

Усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах ажлын хүрээнд:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаад хамтран 2 дугаар сард Улаанбаатар хотод ажиллаж байгаа машин угаалгын газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотод 200 орчим авто машин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 65 орчим хувь нь төвлөрсөн шугамаас, 25 хувь нь гүний худгаас, 10 орчим хувь нь зөөврөөр усаа авч ашиглаж байна. Нийт угаалгын газрын 30 орчим хувь нь саарал усаа эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.Улаанбаатар хотын авто угаалгын газрууд бүгд саарал усаа эргүүлж ашиглах нь зүйтэй талаар мэдээлэлтэй байгаагаас гадна хаягдал усаа эргүүлэн ашиглах арга хэмжээ авч ашиглаж байна. Мөн автомат төхөөрөмж суурилуулах нь машин угаалгах үнэ буурах, усаа хэмнэх, эргүүлэн ашиглах давуу талтай байгаа нь хяналт шалгалтын үр дүнгээр харагдлаа.

ХАЛИА ТОШИН

Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа гүйх байгалийн нөхцөл бүрдсэн мэт боловч нөгөө талдаа голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой.

Мөн Ногоон нуурыг хатааж, борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэн барилгын компаниуд хөрсний усыг асар ихээр зайлуулж, хөрсний усны түвшинг бууруулах гэснээс хөрсний ус саатан Сэлбэ гол дээр халиа тошин зохиомлоор үүссэн байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Усны газраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийг хэлэлцэх техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Тус хэлэлцүүлэгт Нидерландын Вант Улсын Эдийн засаг, уур амьсгалын бодлогын яамны харьяа Аж ахуйн нэгжийн агентлагийн үерийн менежмент хариуцсан мэргэжилтэн Айссэ Вижма, ГУББГ-ын Захиргааны хэлтсийн дарга З.Бямбажав, ерөнхий инженер С.Батсайхан, “Престиж инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, “Сэлбэ сэргэлт” төслийн нэгжийн дарга Б.Ганболд, Хот байгуулалт, Хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Нийслэлийн Замын хөгжлийн газрын арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, Усны газар, Туул голын сав газрын захиргаа албан хаагчид оролцлоо.

Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ
Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна