Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага /CI/-аас жил бүр “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн орнууддаа уриалдаг уламжлалтай. Тэгвэл энэ онд “Хэрэглэгчийн төлөө шударга хариуцлагатай хиймэл оюун ухаан” сэдвийг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд Японы шударга худалдааны хорооноос 3 дугаар сарын 15-нд “Хөгжиж буй хиймэл оюун ухаан ба өрсөлдөөний бодлого: Цаашдын инновацыг бий болгоход өрсөлдөөний бодлогын үүрэг оролцоо ямар байх вэ?” сэдэв бүхий Осакагийн VI симпозиумыг зохион байгуулна.
Энэхүү симпозиумд мэргэжлийн шинжээчдээс гадна хиймэл оюун ухааныг хөгжүүлж, нэвтрүүлж буй гадаадын технологийн аварга корпорациуд (Microsoft зэрэг) болон Японы хиймэл оюун ухааны компаниудыг урьж оролцуулж илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм. Хиймэл оюун ухааны хөгжилтэй холбогдох дотоодын болон олон улсын чиг хандлага, өрсөлдөөний орчинд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөлөл, өрсөлдөөний бодлогын цаашдын төлөв байдлын талаар хэлэлцэнэ.
Тус үйл ажиллагааг сонирхсон хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд Улаанбаатарын цагаар 13:00-15:30-д болно
Албан ёсны цахим хуудас: https://www.jftc.go.jp/en/cprc/events/symposium/240315.html