Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2024.04.10/ Дотоод хэргийн их сургуульд зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын эрдэмтэн, судлаач, багш, алба хаагчид оролцож 25 илтгэлийг амжилттай хэлэлцүүлэн шилдэг илтгэгч нарыг тодрууллаа.
Тэргүүн байранд: “Хохирогч хүүхдийн хэвлэл мэдээллийн орчин дахь хамгаалалтын асуудал” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.d), цагдаагийн хошууч Ш.Номин-Эрдэнэ,
Дэд байранд: “Гадаадын бусад орны гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, түүний сайн туршлага” сэдвээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн хошууч Д.Энх-Амгалан,
Гутгаар байранд: “Монгол Улсын хэмжээнд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний зардлыг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдээс нөхөн төлүүлөх эрх зүйн зохицуулалт” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах дэслэгч С.Бямба-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсье.
Эх сурвалж: ЦЕГ