Монгол Бөхийн өргөөнд маргааш буюу 2024 оны 4 дүгээр сарын 18-наас 28 хүртэл нийт 8 барилдаан зохион байгуулах юм байна.
Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн барилдаанууд даваа гарагаас эхэлсэн бөгөөд маргааш буюу энэ сарын 18-нд 19:45 цагаас Увс - Говьсүмбэр, нөгөөдөр буюу 4 дүгээр сарын 19-нд 19:45 цагаас Ховд - Баян Өлгий аймгийн шигшээ багуудын халз барилдаан болно.
Энэ сарын 20-нд 13:00 цагаас Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан “эрээн хавиргат” Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
21-нд 13:00 цагаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын манлай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
26-нд 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, "Гандангийн бүрхэг" хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО