Орхон аймгийн СХЗХ-т ажиллах ажлын хүрээнд /2024.04.26/ СХЗГ-ын дарга С.Батбаатар Орхон аймгийн Засаг даргын орлогч дарга М.Түмэнжаргалтай уулзаж, хамтын ажиллагаа болон энэ онд хийх ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтаар;
- Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэст 2024 онд Физик, химийн лабораторийг нэмэгдүүлэн байгуулах,
- Авто пүүний асуудлыг нэмж шийдвэрлэх,
- Сорилтын лабораторийн орчин нөхцлийг сайжруулах
- Орхон аймгийн СХЗХ-ийн байр болон Лабораторийн барилгын асуудлыг төрийн нэгдсэн лабораторийн асуудлыг шийдвэрлэх
- Мал, эмнэлгийн болон бусад нэгдсэн лабораторийн асуудлыг нэмж байгуулахаар шийдвэрлэж, хамтран тохиролцлоо. Уг асуудлыг 2024 оны төсвийн төсөөллөөр нэмж шийдвэрлэхээр боллоо.
Орхон аймгийн СХЗХ-ийн орчин нөхцлийг сайжруулах, барилга байгууламжийн асуудалд Орхон аймгийн Засаг даргын орлогч дарга М.Түмэнжаргал онцгой анхаарч, 2024-2025 онд дэмжиж ажиллана гэдгээ тодотгон хэллээ.