Финляндын Лахти хотод пара бочигийн “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох тэмцээн тавдугаар сарын 9-17-ны өдрүүдэд болж байна.
Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Алтанхундага, Л.Очгэрэл нарын удирдлага дор 3 тамирчин өрсөлдөв. Тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртсэн бол ВС2 ангилалдҮндэсний шигшээ багийн тамирчин Х.Ирмүүн хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Д.Дагмидмаа ВС2 төрөлд анхны тэмцээндээ оролцжээ.
Пара бочигийн спорт манай улсад 2017 онд анх үүсэн байгуулагдаж байсан бөгөөд үүнээс өмнө олон улсын тэмцээн уралдаанаас монгол тамирчин медаль хүртэж байгаагүй юм.
Эх сурвалж: БТСУХ