Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Архангай- Өвөрхангай аймгууд барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөртөллөө.
Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/, улсын харцага С.Сүхбат /4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/, цэргийн заан Ө.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/ нийт 15 даваа авсан бол Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /2/, улсын харцага Х.Гантулга /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /0/, улсын харцага Б.Цэдэнсодном /4/, улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/ нийт 10 даваа авсан юм.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр ажиллав.
Энэ сарын 25-ны өдөр Алтан медаль буюу "Алтан цом"-ын төлөө Ховд аймгийн багтай өрсөлдөнө.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО