Олон улсын биологийн 35 дугаар олимпиад Казахстан улсын Астана хотноо 2024 оны долоодугаар сарын 7-14-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус олимпиадад Г.Мишээл /Шинэ-Үе сургууль, 12 дугаар анги/, Г.Ирээдүй /Байгаль-Эх лицей сургууль, 12 дугаар анги, Б.Дагвадорж /Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сургууль, 12 дугаар анги/, Э.Марал /Хобби сургууль, 11 дүгээр анги/ нар оролцов.
Энэ жилийн биологийн олимпиадын оролцогчид нь: Биохими, Молекул биологи, Биоинформатик, Амьтны анатоми, физиологи гэсэн 4 чиглэл, агуулгын хүрээнд онол, дадлагын ажлуудыг гүйцэтгэж өрсөлдсөнөөс Г.Мишээл (Шинэ-Үе сургууль), Г.Ирээдүй (Байгаль-Эх лицей сургууль) нар хос хүрэл медаль хүртлээ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.