НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 18 /TASS/. “Neuralink” компанид бүтээж буй харааны шинэ суулгац нь төрөлхийн хараагүй хүмүүст ч харах боломжийг олгоно гэж Илон Маск мэдэгджээ.
"Neuralink-ийн “Blindsight” төхөөрөмж нь хоёр нүд нь хоёулаа харж чадахгүй болсон, мөн харааны мэдрэлээ алдсан хүмүүст харах боломжийг олгоно. Мөн харааны хэсгийг хариуцсан тархины хальс гэмтээгүй тохиолдолд төрөлхийн хараагүй хүмүүс ч харах боломжтой болно" гэж тэрбээр Х (хуучин Twitter) сүлжээний хуудсандаа бичжээ.
Маскийн хэлснээр, уг имплантыг суулгасны дараа дүрс эхэндээ бүрэлзэх гэнэ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд төхөөрөмж нь хэт улаан туяаны болон хэт ягаан туяаны спектрийг харах боломжийг олгож, радарын долгионы уртыг барьж авдаг болох аж.
“Blindsight” төхөөрөмжид нь АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас (FDA) зөвшөөрөл олгосон тухай “Neuralink” компани Х хуудсандаа мэдээлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!