ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр нар болон бусад албаны төлөөлөгчдийн хамт БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдсан “”Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног” арга хэмжээнд оролцлоо.
Энэ үеэр Талес Алениа Спейс компани болон хиймэл дагуулын зөвлөх үйлчилгээний Novaspace, Хиймэл дагуул хөөргөлтийн АНУ-ын Space X компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Үүний зэрэгцээ, Францын Сангийн яамтай хиймэл дагуул төслийн талаар ярилцаж,Талес Алениа Спейс компанийн хиймэл дагуулын үйлдвэрлэлтэй танилцав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!