Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2024 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.
2024 оны 10 дугаар сарын 06-10 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!