НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /Digital Trends/. Илон Маскийн “Neuralink” компани саажилттай хүмүүст зориулан робот гарыг "бодлоороо" удирдах технологийг туршиж эхэлж байгаагаа мэдэгдэв.
“Convoy” гэдэг нэртэй энэхүү төсөл нь одоогоор судалгааны эхний шатандаа явж байгаа хэдий ч анхны туршилтаа хүн дээр хэдийнэ хийгээд эхэлжээ. Гэхдээ уг төхөөрөмжийг үйлдвэрлэж эхлэх хүртэл нэлээд хэдэн жил шаардлагатай.
“Neuralink” компани мэдрэлийн суулгацаа хоёр хүний тархинд суулгаад байгаа юм. Уг суулгацыг суулгуулсан өвчтөн компьютерыг удирдаад зогсохгүй бодлоороо тоглоом тоглох боломжтой. “Neuralink”-ийн чипийг эхний өвчтөнд энэ оны нэгдүгээр сард суулгасан бөгөөд уг өвчтөн чипийг ашигласан хэвээр байгаа төдийгүй роботуудыг удирдахын тулд “сайжруулалт” хийлгэхийг хүсэж байгаа ажээ.
Тэгвэл тархины чипийг "Convoy"-той хослууан ашигласнаар өвчтөнүүд гадаад ертөнцийг мэдрэх боломжтой болно. Робот гарны тусламжтайгаар тэд хүрэлцэх мэдрэмжээ хэсэгчлэн сэргээж чадна.
Энэхүү судалгаа нь саажилттай хүмүүсийн дижитал эрх чөлөөг төдийгүй бие махбодын эрх чөлөөг сэргээх эхний чухал алхам болно гэдгийг “Neuralink” компани онцолжээ.
Ирээдүйд И.Маск тархины чипийг өөртөө суулгахаар төлөвлөж байна. Тархины суулгац нь цахилгаан хэрэгслүүдийг удирдаад зогсохгүй үе мөчний үйл ажиллагааг сэргээх, сэтгэл гутралтай тэмцэх, нүдний харааг сайжруулах, тэр ч байтугай тархийг илүү сайн ажиллуулах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!