Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Төсвийн болон Ёс зүй, дэгийн байнгын хороод хуралдана.
Өнөөдөр: Хилийн авто замын Цагааннуур, Ульхан, Тэс боомтууд 12 дугаар сарын 30, 31-нд ажиллахгүй, түр хаана.
18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: Урлагийн тоглолт эхэлж, үйлчилгээ халуун хоолны явуулын цэгүүд ажиллана.
Өнөөдөр үдэш: “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” тоглолт Д.Сүхбаатарын талбайд 21:00-00:00 цагт болж шинэ жилийн ёслолын буудлага хийнэ.