Италийн Турин хотноо 2025 оны 01 сарын 13-23-нд спортын 11 төрлөөр болох дэлхийн оюутны спортын Универсиад 32 дугаар наадамд 57 орны 2000 гаруй баг тамирчид оролцоно.
Монголын баг тамирчид энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүбордын 5 спортын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй орно.
Универсиадын наадмын уулын цанын төрөлд эрэгтэй тамирчин О.Өсөх-Ирээдүй, эмэгтэй тамирчин А. Сондорбаяр, А. Итгэл нар оролцоно. Багийн дасгалжуулагчаар С. Тэмүүлэн, албаны хүнээр Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П. Энхтайван нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй очино.
Харин наадмын снөүбордын төрөлд эрэгтэй тамирчин Г. Ганзориг хурд хүчээ сорин өрсөлдөнө. Уулын цана, снөүбордын баг тамирчид Италийн баруун хойд хэсэгт, Франц улстай хил залгаа орших Бардонекчиа хотноо байрлах Универсиадын тосгонд 1 дүгээр сарын 12-нд очиж, бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээндээ оролцох юм байна.
Эх сурвалж: МОСХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!