Өнөөдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 10-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы хуралдаан болно.
10:00 цагт ХЗДХЯ-ны байранд: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
12:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.
12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Шүүх засаглалын шинэчлэлийг хийх нь зөв" сэдвээр мэдээлэл өгнө.
15:00 цагт “Улаанбаатар Галлерей”-д: Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хууль-Үндсэн зарчим ба Хууль зүйн салбарын өөрчлөлт" сэдвээр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.
Буянт-Ухаа спортын ордонд: Бүжгийн спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ болно.
Монгол бөхийн өргөөнд: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно.
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.
Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
Татварын ерөнхий газарт: Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс хүлээн авч байна.
Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.
“Блью Мон” галерейд: Шинэ болон шилмэл бүтээлийн “Онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн” энэ сарын 7-20-ны өдрүүдэд гарч байна.
Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд: Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэнэнэ сарын 15-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!