Токио хотноо маргааш буюу ням гарагт эхлэх мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний буюу Хацү башёд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй Монголын 8 сумоч хүч, ур чадвараа сорин барилдах юм.
Монголын сумоч Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ башёд анх удаа Макүүчид дэвшин барилдах бөгөөд эхний өдөр Кагаяаки /М-16/-тэй учраа таарсан байна.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Шоннанноүми /М-13/ хүчээ сорин барилдах бол хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Ошома П.Дэлгэрбаяр/М-9/-тай учраа таарсан байна.
Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, энэ өдөр Хирадоүми /М-5/-тэй барилдахаар учраа таарсан бол аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн энэ башёд цол буурч Магэширагийн нэгээс босч барилдаж байгаа Киришима Б.Лхагвасүрэн нар хоорондоо хүчээ сорихоор болсон байна.
Өнгөрсөн оны сүүлийн 4 башёд бэртлийн улмаас өнжөөд байсан Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёгийн эхний өдөр Комүсүби Вакатакакаге-тэй барилдах юм.
Харин Озэки Оносато энэ өдөр Тобизарюү /М-2/-тэй барилдах бол Озэки Котозакура, Таканошёо /М-1/-той учраа тааран хүч үзэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!