Токио хотноо өнөөдөр болсон мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 8 дахь /01.19/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хацү башёгийн дээд /Макүүчи/ зиндаанд Монголын 7 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Кагаяаки /М-16/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 4 даваа, 3 унаатай болов.
Монголын сумоч Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ өдөр Мидорифүжи /М-11/-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 5 унаатай боллоо.
Сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, 7 даваатай башёг тэргүүлж яваа Кинбозан /М-14/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар энэ башёг 6 даваа, 2 унаатай үргэлжлүүлж байна. Кинбозаны хувьд өнөөдөр өрсөлдөгчөө давснаар 8 даваатай болсноор 2025 оны анхны башёд качигоши хийсэн анхны бөх боллоо.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Такаясү/М-6/-тэй таарч түүнд ошидаши мэхээр унаж 4 даваа, 4 унаатай болоод байна.
Харин Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Такарафүжи /М-8/-тэй учраа таарч барилдан түүнд тоттари мэхээр ойчиж 7 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Киришима Б.Лхагвасүрэн /М-1/, Сэкиваке Вакамотохару-тэй учраа тааран хүч үзэж түүнийг окүридаши мэхээр давснаар 5 даваа, 3 унаатай болов.
Озэки Котозакура, Охо /М-3/-той учраа тааран хүч үзэж түүнийг уватэдашинаге мэхээр давснаар 3 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Охо 6 даваа, 2 унаатай байна.
Харин Озэки Оносато энэ өдөр Комүсүби Вакатакакаге-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 3 унаатай болов.
Энэ башёд аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Шодай /М-4/-тай хүчээ сорин түүнд ошитаоши мэхээр унаснаар 6 даваа 2 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!