Токио хотноо өнөөдөр болсон мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 9 дахь /01.20/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хацү башёгийн дээд /Макүүчи/ зиндаанд Монголын 7 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ өдөр Котошохо /М-13/-той учраа таарч түүнд котэнаге мэхээр унаж 3 даваа, 6 унаатай боллоо.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Нишигики /М-12/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяж 6 даваа, 3 унаатай болов.
Сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Эндо/М-7/-той учраа таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар энэ башёг 7 даваа, 3 унаатай үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Ичияамамото/М-6/-той таарч түүнд ошитаоши мэхээр унаж 4 даваа 5 унаатай болоод байна.
Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, энэ өдөр Чураноүми /М-9/-тэй учраа таарч барилдан түүнийг тоттари мэхээр хаяснаар 8 даваа, 1 унаатай болж башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Киришима Б.Лхагвасүрэн /М-1/ өнөөдөр Комүсүби Аби-тэй учраа тааран хүч үзэж түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваа, 3 унаатай болов.
Энэ башёд аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Хирадоүми /М-5/-тэй хүчээ сорин барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 3 унаа, 6 даваатай болсноор мэргэжлийн сумогийн аварга /Ёкозүна/ цол авах боломжоо алдлаа.
Озэки Котозакура, Ура /М-4/-тай учраа тааран хүч үзэж түүнд ошитаоши мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай энэ башёг тун амжилт тааруухан үргэлжлүүлж байна.
Харин Озэки Оносато энэ өдөр Сэкиваке Дайэйшёо-той учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 6 даваа, 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!