Токио хотноо өнөөдөр болсон мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 13 дахь /01.24/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хацү башёгийн дээд /Макүүчи/ зиндаанд Монголын 7 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Тамашохо Э.Энхманлай /М-16/ энэ өдөр Нишикиги /М-12/-тэй учраа таарч түүнд ошидаши мэхээр давснаар 5 даваа, 8 унаатай боллоо.
Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 8 даваа, 5 унаатай болсон бол Онокацү 7 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Токихаяате /М-17/-тэй таарч түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 8 даваа, 6 унаатай болоод байна.
Киришима Б.Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Такаясү /М-6/-той учраа таарч барилдан түүнийг цүкиотоши мэхээр хаяж 10 даваа, 3 унаатай болж башёг амжилттай үргэлжлүүлж байна.

Энэ өдөр Комүсүби Аби, Такеруфүжи /М-11/-тэй хүчээ сорин түүнд ошидаши мэхээр унаснаар 7 даваа 5 унаатай болоод байна. Харин Такеруфүжи 10 даваа, 3 унаатай тэргүүллээ хадгалж үлдэв.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ өнөөдөр Секиваке Дайэйшёо-той учраа тааран барилдаж түүнд цүкидаши мэхээр унаснаар 8 даваа 5 унаатай болж Дайэйшёо 9 даваа, 4 унаатай болоод байна.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Озэки Оносато учраа тааран барилдаж түүнийг кубинаге мэхээр хаяснаар 10 даваа, 3 унаатай боллоо.
Озэки Котозакура, Кинбозан /М-14/-тай учраа тааран барилдаж түүнд цүкидаши мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай болов.
Ийнхүү Хацү башёгийн 13 дахь өдрийн байдлаар Кинбозан 11 даваа, 2 унаатай ганцаараа тэргүүлж байгаа Озэки Хошёорюү, Киришима, Охо, Такеруфүжи нар 10 даваа, 3 унаатай түүнийг нэхэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!