Швейцар улсад болсон мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж, хоёр нь алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ч.Мандахбаяр мөнгөн медалийн эзнээр тодорчээ. Н.Сэлэнгэ нь Дэлхийн цомд аваргалсан анхны монгол эмэгтэй уулчин болсон бол Ч.Мандахбаяр өмнө нь Дэлхийн цомд түрүүлж байсан юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!