Токио хотноо өнөөдөр болсон мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 14 дэх /01.25/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хацү башёгийн дээд /Макүүчи/ зиндаанд Монголын 7 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Нишикифүжи /М-17/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяж 9 даваа, 5 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ энэ өдөр Мэйсей /М-10/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Тамашохо Э.Энхманлай /М-16/-тай энэ өдөр учраа таарч түүнийг цүкиотоши мэхээр хаяж 8 даваа, 6 унаатай болов. Харин Тамашохо 5 даваа, 9 унаатай болоод байна.
Таканошёо /М-1/, энэ өдөр Охо /М-3/-той таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай болж, Охо 11 даваа, 3 унаатай болж түрүү бөхийн төлөө өрсөлдөх болзол хангалаа.
Киришима Б.Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Кинбозан /М-14/-тай учраа таарч барилдан түүнд сүкүинаге мэхээр унаж 10 даваа, 4 унаатай болж тэргүүлэх өрсөлдөөнөөс гарлаа. Харин Кинбозан 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна.
Энэ өдөр Комүсүби Аби, Такаясү /М-6/-тэй хүчээ сорин түүнд хатакикоми мэхээр унаснаар 7 даваа 7 унаатай, Такаясү 8 даваа, 6 унаатай болоод байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ өнөөдөр Секиваке Вакамотохару-тай учраа тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 8 даваа 6 унаатай боллоо.
Озэки Котозакура, Озэки Оносато-той учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 9 унаатай болов. Харин Оносато 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Такеруфүжи /М-11/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 11 даваа, 3 унаатай болж түрүү бөхийн төлөө хүч үзэх болзол хангалаа.