Өнөөдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 30-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
8:00-17:00 цагт ХӨСҮТ-д: Ажилчид, хүүхдүүдийг папилома вирусийн халдварын эсрэг дархлаажуулах өдөрлөг болно.
10:00 цагт: ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99028438
11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд: Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар байр сууриа илэрхийлнэ.
12:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн төвд: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн нээлт болно.
13:00 цагт МҮХҮАТ-ын их танхимд: УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр өнөөдөр, маргааш болно. Утас: 88444121, 99034043
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ.
Татварын ерөнхий газарт: Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс хүлээн авч байна.
Ховд аймагт: “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан болно.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!