Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2025 оны 2 дугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.
02.02 Ням. 11:00 цагт
Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
02.08 Бямба. 11:00 цагт
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
02.09 Ням. 13:00 цагт
"Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
02.15 Бямба. 13:00 цагт
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/
“Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг
САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД
02.20 Пүрэв. 11:00 цагт
Сар шинийн баярт зориулсан өсвөр /3 нас/ бөхийн барилдаан
02.23 Ням. 09:00 цагт
Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
02.24 Даваа. 11:00 цагт
Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
02.25 Мягмар. 11:00 цагт
Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
02.26 Лхагва. 13:00 цагт
Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/
02.27 Пүрэв. 13:00 цагт
Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
02.28 Баасан. 13:00 цагт
Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!