Монголын Хөлбөмбөгийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч М.Ганбаатар, Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар ОУХБХ-ны шүүгчдэд энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардуулан өглөө.
ОУХБХ-ны 2025 оны шүүгчээр АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит туслах шүүгч Г.Сүх-Эрдэнэ, АХБХ-ны Элит эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, ОУХБХ-ны талбайн шүүгчээр Э.Нямсайхан, ОУХБХ-ны эмэгтэй талбайн шүүгчээр Г.Нарангэрэл, ОУХБХ-ны туслах шүүгчээр Н.Оргил, Б.Логьшир нарын нийт найман шүүгч нэрлэгдсэн байна.
Тэдний дөрвөн шүүгч нь АХБХ-ны Элит шүүгчийн ангиллын түвшинд тэнцэж АХБХ-ны томоохон тэмцээнд уралдаануудад амжилттай ажиллаж байгаа бол Э.Нямсайхан, Г.Нарангэрэл нар АХБХ-ны шүүгчийн академид суралцаж байна.
2025 оны улирлын тэмцээнүүдэд амжилттай ажиллаж буй нийт шүүгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Түүнчлэн Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж тив дэлхийн олон уралдаан тэмцээнийг шүүн дэнсэлж явуулахыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!