Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг /2025.02.12/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол, Солонгосын ховор металлын судалгааны төв” төслийн үйл явц болон “Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын хамтын ажиллагааны хороо”-ны 2 дугаар хуралдааныг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Солонгос Улс цахим технологи, ухаалаг утас, хавтгай дэлгэц, дижитал технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд батерейн түүхий эд болох лити, кобальт зэрэг чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Мөн “Монгол Солонгосын ховор металлын судалгааны төв”-д нийлүүлэх тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: АҮЭБЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!