Монголын Үндэсний Бөхийн холбооны шинэ хэлбэрийн барилдаанууд болох “Алтан базер” сугалаат барилдаан энэ оны 3 ба 10 дугаар сард, “Алтан цом”-ын барилдаан хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар энэ оны 10 дугаар сараас эхлэх хуваарьт төлөвлөгөөнд орсон болно.
Дээрх шинэлэг барилдаанууд дээр нэмэгдэн үзэгчдийн санал асуулгаар тодруулан оролцуулах шилдэг багуудын барилдааныг 5 дугаар сард 4 удаа зохион байгуулж аварга багийг тодруулна.
Энэхүү барилдааныг МҮБХ-той хамтран “Тэнүүн Энтертаймент” ХХК зохион байгуулах бөгөөд МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, менежер С.Гантөр нартай тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэсайхан “Хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!