Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал өнөөдөр Дашчойлин хийдийн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжлэх бөгөөд 300 бөх бүртгүүлжээ.
Маргааш буюу энэ сарын 26-нд Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүд сонгон шалгаруулах сорилго барилдаан болох бөгөөд хоёр давсан 200 бөх улс, аймгийн цолтнуудын барилдаанд барилдах эрхтэй болох аж. Энэхүү улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны тасалбарыг shoppy.mn сайтаар худалдаалах юм.
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн барилдааны нэг, хоёрын даваа энэ сарын 27-нд 13 цагаас, харин 3-8-ын даваа 2 дугаар сарын 28-нд 13 цагаас үргэлжилнэ. Тус барилдааны тасалбарыг 15000, 30000 төгрөгөөр худалдаалж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!