Монголын тусгай олимпын хороо /МТОХ/-ны төлөөлөгчид Олимпик хауст зочлон, Бүгд Найрамдах Итали улсын Турин хотноо 2025 оны 3 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд болох Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлөн 24 тамирчин оролцуулах талаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, мэдээлэл өглөө.
ОУОХ-ноос албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү байгууллагатай МҮОХ-ноос хамтран ажиллаж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах болно гэдгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг илэрхийлээд дээрх наадамд оролцох Монголын багийг нэгдсэн хувцас хэрэглэлээр хангах, мөн тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо уулзалтын үеэр илэрхийлэв.
МТОХ-ны баг тамирчид гүйлтийн цана, уулын цана, спортын бүжиг, заалны хоккей, цасны гуталтай гүйлт, сноуборд зэрэг 6 спортын төрөлд 9 эрэгтэй, 16 эмэгтэй тамирчин оролцох ажээ. Баг тамирчдадаа амжилт хүсье!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!