Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа хүргүүлэхээр тогтов.
Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Улсын дээд шүүхэд хандаж ирүүлсэн асуудлыг хэлэлцэж, хэрэгт харьяалал тогтоох асуудлыг Иргэний хэргийн танхим зохих журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн иргэний зарим хэрэг маргааныг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхэд шаардлагатай загвар, маягтыг цахимд шилжүүлэхтэй холбогдуулан өөрчлөлт оруулахаар тогтлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!