Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 6 дахь өдөр /2025.03.14/ 74 дэх Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Такаясү /М-4/-тэй таарч барилдан түүнд ошитаоши мэхээр унаснаар 5 даваа, 3 унаатай болоод байна.
Харин Такаясү 7 даваа, 1 унаатай Озэки Оносато, Чураноүми /М-14/ нарын хамт Харү башёг тэргүүлж байгаа юм.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Асакорюү /М-16/-тэй хүчээ сорин барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ энэ өдөр Шодай /М-7/-тай хүч үзэж түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваа, 2 унаатай боллоо.
Ошома П.Дэлгэрбаяр/М-8/, Такерүфүжи /М-6/-тай таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/, Вакамотохарү /М-1/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 5 унаатай Харү башёг үргэлжлүүлж байна.
Озэки Оносато энэ өдөр Ичияамамото /М-4/-той учраа тааран түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 7 даваа, 1 унаатай боллоо.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн башёгийн 8 дахь өдөр Озэки Котозакура-тай таарч барилдан түүнд ёритаоши мэхээр унаснаар 4 даваа, 4 унаатай энэ башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!