Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 17-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.
10:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Энэтхэг уран бүтээлч Рену Кумар “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнгээ нээнэ.
11:00 цагт Монгол банк: Монголын банкны холбооноос “Банкны салбарын тойм 2024” судалгааг танилцуулна.
11:00 цагт Үндэсний төв номын санд /хуучин барилгад/: Эдийн засгийн тайлбар толь номын нээлт болно.
16:00 цагт Шангри-Ла зочид буудалд: Австралийн тэтгэлэт хөтөлбөрийн Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд панел хэлэлцүүлэг болно.
15:00 цагт Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд: "Эрчүүдийн аминчхан яриа" сэдэвт өдөрлөг болно.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын олон улсын худалдааны төвд: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрлөг болно.
Сүхбаатарт: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы Хүүхдийг Ивээх сан, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран Эрт тусмаа өдөрлөг зохион байгуулна.
Төв аймгийн Мөнх-Алдарын талбайд: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн нээлттэй өдөрлөг болно.