УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
24 минут 29 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо

Монгол түмэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож Улсын Их Хурлын гишүүд иргэд, сонгогчидтой уулзах, хуулийн хэрэгжилттэй бодит байдалд нь танилцах, ажлын хэсгүүд хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажлууд өрнөлөө.

Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд Та бүхнээр дамжин иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд, тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэж, шийдэл олохын ялгаа их.

Мөн олон түмний нэрийг баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр өнөөдрийн Монголын амьдрал, хөгжил хэмжигдэх учиргүй.

Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэй нүүр тулан уулзаж, байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй.

Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангайн, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа.

Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байна. Иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг.

Хот, хөдөөд амьдралын чанарын ялгаа орших ёсгүй. Хот, хөдөө хамтдаа хөгжих нь нийгмийн эрх тэгш, аюулгүй, тогтвортой байдлын суурь мөн. Гэвч эрүүл мэнд, боловсролын хүртээмж, худалдаа, дэд бүтэц, бизнес эрхлэх боломж, нөхцөл ялгаатай хэвээр байна. Тиймээс энэ асуудал хууль, төсвийн бодлогын эрэмбийн эхэнд байвал зохино.

Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчид хөдөлмөрийн үр шимээрээ чинээлэг амьдрах бололцоо байна. Гагцхүү хөрөнгө оруулалт, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд хөдөөгийн бизнес эрхлэгчийг бүх шатанд эрвийх дэрвийхээрээ дэмжих ёстойг энд онцгойлон тэмдэглэе.

Иргэд, малчдын санаачилгаар эхэлж байгаа өрхийн, хоршооны үйлдвэрлэл бүс нутаг, цаашлаад улс даяар төдийгүй гадаад зах зээлд нэвтрэхэд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байна.

Улсын Их Хурал одоогоос 23 жилийн өмнө Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл баталж, 10 парк байгуулахаар шийдвэрлэж байсан боловч харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болоогүй. Тиймээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд байгуулагдах хөнгөн болон хүнд үйлдвэрийн паркууд бодитоор бий болоход Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анхаарч, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Үйлдвэрлэл, бизнестэй зэрэгцэн анхаарлын төвд байх асуудлын нэг бол тэгш, хүртээмжтэй боловсрол. Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж аймаг, сумын ахлах ангийн сурагчидтай уулзахад хүүхдүүдийн үг нүүр түлэм халуун, бас үнэн байсныг хэлэх хэрэгтэй.

Олон мянган сурагчидтай уулзахад бидний ирээдүй болсон хүүхдүүд сурах, мэдэх эрмэлзэл дүүрэн байгаа нь бахархалтай. Гэвч тэдний төлөө бидний хийх ажил их байна. Мэргэжлийн багш хүрэлцээгүй, цахим хичээлийн зохион байгуулалт дулимаг, интернетийн хурд муу, номын сангийн багтаамж бага, хүйтэн сургуулийн орчин зэрэг нь Та бидний шийдэх асуудал мөн.

Нийслэл, суурин газарт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, тэр дундаа стандартын асуудлууд хурцадмал болсон. Хотын дэд бүтцийн төлөвлөлт иргэдийн таатай амьдрах орчныг бий болгоход чиглэсэн оновчтой, зөв байх учиртай. Гэр хорооллыг барилгажуулахад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг оновчтой төлөвлөж, шинийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн төлөвлөлт чиглэх ёстой.

Хотын тулгамдсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх тэрхүү хувилбарыг сонгохыг орон нутгийн иргэд сануулж байсныг анхааралдаа авахыг хүсье.

Ер нь аливаа хурсан асуудлыг цаашид захиргааны бус, харин оролцоо, зөвшилцлийн аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг нэн тэргүүнд дэмжин ажиллана.

Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн удирдлагууд хамтран бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлж бэлтгэхэд нэн тэргүүнд засаг захиргаа, төрийн байгууллагын оновчтой бүтэц, зохион байгуулалтыг хийж, тулгамдсан асуудлаа ярилцаж шийдвэрлэх, хөдөөгөөс хот руу чиглэх урсгалыг хотоос хөдөө, орон нутаг руу чиглүүлэх, хөдөөгийн сэргэлтийг идэвхжүүлж, шаардлагатай хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг энэ хаврын чуулганаар боловсруулан хэлэлцүүлж, бүсийн тогтвортой хөгжлийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Улсын Их Хурлын даргын 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай байгааг анхааруулъя.

Эрхэм гишүүд ээ,

Бидэнд хэлэлцэж шийдэх ажил их байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл, шалтгааныг нарийвчлан авч үзэж, ул үндэстэй шийдвэрлэх асуудлууд шилээ даран хүлээж байна.

Нэгдүгээрт, Улсын Их Хурал мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй.

Геополитик, эдийн засгийн харилцааны эгзэгтэй энэ цаг үед Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд төрийн бодлогын тогтвортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж, үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын тогтвортой байдал, институц хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрд зөв хандлагыг харуулах шаардлагатай байна.

Улсын Их Хурлын энэ бүрэлдэхүүний баталсан анхны чухал шийдвэрүүдийн нэг бол Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорьж, яаж ажиллахыг бид батлаад, ердөө 6 сарын нүүр үзэж байна. Улс төржилт, намчирхал, талцал хуваагдал гэхээсээ илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурдасгах шийдвэрүүд гаргах нь түүхэн үүрэг мөн.

Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд илүү хариуцлагатай байх цаг үе ирснийг тэмдэглэн хэлье.

Хоёрдугаарт, хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстой. Хууль бүтээх сэтгэлгээг өөрчлөхгүйгээр эрх зүйн хөгжилд хүрэх боломжгүй. Хуулийн төвд хүн орших учиртай. Хууль хэнийг ч үл ялгаж, эрх тэгш хэрэгжиж, хууль дээдлэх ёс бүрэн тогтох ёстой. Гэтэл өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна. Албан тушаалтны үзэмжээр хандах, авлига, хүнд суртал газар авах хөрс болж байгаа журмуудыг үндсээр нь устгаж, хууль дээдлэх зарчмыг бодит утгаар хэрэгжүүлэх цаг ирсэн. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулж, өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан журмыг дураар, үзэмжээр батлах явдлыг таслан зогсоох, журам батлах эрх олгож буй хуулийн заалтуудад өндөр шалгуур тавих эрх зүйн орчныг энэ хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Ингэснээр шинэ харилцааг журмаар зохицуулдаггүй байх шаардлага тавигдаж, журмыг зөвхөн хуульд заасан тохиолдолд, мөн хуулиар тогтоосон хүрээ хязгаарт баталдаг болж, журмаар зохицуулж үл болох буюу зөвхөн хуульд тусгах харилцааны зааг тодорхой болно.

Түүнчлэн, хүн төвтэй үзэл баримтлалд тулгуурлан хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг тогтолцоо нэвтэрч, хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд тавигдах шаардлагыг тодорхой зохицуулна.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахтай холбогдуулан журам буюу захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх болон санал боловсруулах ажлыг Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагууд эхлэх учиртайг онцлон тэмдэглэе.

Гуравдугаарт, зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна.

Өрх бүл, иргэд чинээлэг бол улс орон чинээлэг байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх биз ээ. Чинээлэг иргэд, малчид, хувийн хэвшил бий болох, өсөн дэвжих зах зээлийн эрүүл тогтолцоо үгүйлэгдэж байна. Худалдаа, бизнест том нь жижгээ шахаж эзэгнэх, давамгай байдалтай нь хүч түрэх үзэгдэл газар авч байна.

Өрсөлдөөний тухай хуульд компаниудын энэ мэт зүй бус авирыг хязгаарлаж захиргааны болон санхүүгийн хариуцлага ногдуулах заалт байгаа хэдий ч хариуцлага үр нөлөөтэй байх зарчим алдагдсан байна. Монополтой холбоотой асуудлаар холбогдох байгууллага зөрчлийн шийдвэр гаргадаг ч тухайн цаг үеэсээ бүр хойно шүүхийн замаар шийдэгдэж байгаа нь үр нөлөө, ач холбогдол өгөхгүй байна. Зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн өөрчлөлтийг зах зээлийн харилцааны зөнд нь үлдээснээс хэрэглэгчдийн эрх хамгаалалтгүй орхигджээ.

Монополын хяналтыг хязгаарласны улмаас өнөөдөр 133 зүй ёсны монопол байгууллага байгаагаас зөвхөн 13 нь Монополын эсрэг газрын эрхлэх асуудалд хамаарч, үлдсэн монополуудын хувьд хяналт алга. Үүнээс шалтгаалж суурь бараа, бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч монопол салбаруудад монополын хяналт “шүдгүй арслан” мэт болсон. Монопол, өрсөлдөөний ухаалаг бус зохицуулалт эцсийн дүндээ үнэ өсөх, хөөрөгдөх бас нэг хүчин зүйл болж байгаа тул энэ салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хийнэ.

Эдгээр нөхцөл байдал нь 2003 онд батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж, орчин цагийн хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг хойшлуулалгүй, эргэн харах шаардлагыг зүй ёсоор бий болж байна.

Хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ тодорхойлоход цахилгаан, дулааны тариф чухал нөлөөтэй. Цахилгааны үнийг хэрэглээний түвшингээр нэмэхдээ халаалтаа цахилгаанаар шийдсэн иргэдэд төлбөрийн их дарамт үүсгэснийг иргэдийн зүгээс эргэн харах хүсэлт гаргаснаар Засгийн газар иргэдийн санал, гомдолд шуурхай хандаж шөнийн халаалтын хөнгөлөлтийг илүү өргөжүүлсэн арга хэмжээ аваад байна. Цаашид эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно. Өнөөдөр дулаан, цахилгаан гэсэн хоёр том салбарын харилцааг Эрчим хүчний тухай нэг хуулиар зохицуулсны зэрэгцээ, тухайн хууль нь хэт товч, ерөнхий учраас энэ салбар хуулиар биш, харин 800 гаруй дүрэм, журмаар зохицуулагдаж байгаа нь жинхэнэ гажуудал мөн.

Иймд хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх бодлогын хүрээнд цахилгаан, дулааны иж бүрэн, бие даасан зохицуулалттай хуультай болох шаардлагатай.

Ингэхдээ цахилгааны салбарт өрсөлдөөнт зах зээлийн загварыг нэвтрүүлж, салбар дахь төрийн оролцоог зохист түвшинд барих, өрсөлдөөн нь цахилгааны үнэ тариф, өртөг зардал бууруулах болон инновац, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэдэг байх нь чухал юм. Эрчим хүчний салбарын өрсөлдөөнт тогтолцоо нэвтрүүлэх нь дотоодын аж ахуй эрхлэгчид цаашид цахилгаан экспортлох боломж бүрдүүлэх эерэг суурь болох ёстой.

Ээлжит чуулганы завсарлагын хугацаанд Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг холбогдох яам, байгууллагуудтай хамтран оролцогч талуудыг хамруулан олон хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан.

Хөрөнгө оруулагчдын зүгээс улс төрийн тогтворгүй байдал, таамаглах боломжгүй татварын орчин, өндөр татвар нь хөрөнгө оруулалт хийх сонирхол төрүүлэхгүй байгааг шүүмжилдэг. Татварын тогтвортой орчныг зохицуулсан хуулиуд хэрэгжихгүйгээс тодорхойгүй байдал үүсдэг, жишиг үнэлгээнд суурилсан, давхар ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд гарсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгодоггүй, татвар хураах, маргаан шийдвэрлэх явцад гардаг үл ойлголцол зэрэг зохион байгуулалтын шинжтэй асуудлаас болж хөрөнгө оруулагчид үргэх учиргүй.

Одоо үйлчилж байгаа татварын шатлалыг өнөөгийн эдийн засаг, бизнесийн харилцааны онцлог, нөхцөл байдалд уялдуулах, жижиг, дунд, том бизнес хамтдаа, зэрэгцэн өргөжин тэлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч татварын эрх зүйн шинэчлэл хийх нь чухал юм.

Мөн хэт өндөр байгаа зарим төрлийн татварын хувь хэмжээг олон улсын түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсч, өсөж хөгжихөд саад болж буй хуулийн хийдлийг нэн даруй судалж, иргэд, аж ахуйн нэгжид ээлтэй шийдвэрүүдийг гаргах нь Та бидний үүрэг юм.

Ер нь салбарын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал нэгэнт шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын асуудлыг эргэн харах шаардлага үүсэх тохиолдолд салбарын хууль тогтоомжийн суурь, нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор харж боловсронгуй болгосны үндсэн дээр хэлэлцэх нь ирээдүйд тогтвортой хэрэгжих үндэс болно.

Ойрын ирээдүйд их бүтээн байгуулалт, мега төслүүдийг эрчимтэй эхлүүлж, хувийн хэвшлийг тэлэх бодлого барьж буй энэ цаг үед нэн тэргүүнд стандартын орчныг ойлгомжтой, тодорхой болгож, цаашид стандартыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, тодорхойгүй байдал, ойлголтын зөрүү их байна. Монгол Улсын хэмжээнд буй 6689 стандартын хэрэгжилт санасан түвшин, хүлээлтэд нийцэхгүй байна. Иймд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй.

Энэ хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Уг хууль тогтоомжийг тогтоосон хугацаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах талаар Байнгын хороод, холбогдох байгууллага анхаарч ажиллах ёстой.

Эрхэм гишүүд ээ,

Улс орны эдийн засагт дунд болон урт хугацаандаа эерэг өөрчлөлт авчрах бодлогын зоримог шийдлүүд, том төслүүд, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх үр дагаврыг өнөөдрийн үүсээд байгаа гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулж, эдийн засагт дарамт болохгүйгээр, ард иргэдийн амжиргаанд ахицтай байхыг зорьж ажиллахыг Засгийн газраас шаардах, биелэлтэд анхаарч ажиллах нь Улсын Их Хурлын үүрэг юм.

2024 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт 4.9 хувьтай, инфляц 9.2 хувьтай, төсвийн тэнцэл хасах 1 хувьтай, төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байлаа.

Харин энэ оны хоёрдугаар сарын эцсээр инфляц 9.6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд хүрсэн.

Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж эхэлж байсан эдийн засгийн идэвхжилийг хадгалах нь үүсээд байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна.

Гадаад орчны хүчин зүйлсээс нөхцөлдсөн, эмзэг байдлаас гарахын тулд дотоод эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ирээдүйд улс орны эдийн засгийг олон суурьт, илүү төрөлжсөн бүтэц рүү шилжихэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг, тэр дотроо бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэвч орхигдуулж болохгүй.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 14 дүгээр тогтоолоор хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварыг баталсан. Энэ хүрээнд 10 гаруй хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх, 16 тайлан, илтгэл, мэдээллийг сонсох, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтсон.

Үүний зэрэгцээ хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, асуулга тавих, тулгамдсан асуудлаар хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулж, тэдгээрийг хэлэлцэж, үр дүнг нь тооцож ажиллана.

Нөгөө талаас Улсын Их Хурлын гишүүдийн үр дүнтэй оролцоо, ирцийг сайжруулах шаардлагатай байгааг иргэд сонгогчид хатуу шүүмжилж байна. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой.

Улсын Их Хурлын даргын хувьд, гишүүдийн ирцийг тогтмол мэдээлж, иргэд сонгогчидтой эргэх холбоог сайжруулах ажил, арга хэмжээг дэмжиж ажиллах болно.

Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлээд 250 гаруй хонож байна. Улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах талаар парламентад суудалтай нам, эвслийн амлалт, мөрийн хөтөлбөрт тодорхой зорилтууд байгаа.

Бид бүхэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхойлон стратеги төлөвлөгөөгөө баталсан. Төлөөллийн байгууллагын хувьд үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай, үр дүнд чиглэсэн байдлаар явуулж, үр дүнг тайлагнаж ажиллах ёстой.

Хаврын чуулганаар хийх ажил, хэлэлцэх асуудлын дийлэнх хэсгийг хууль тогтоомжийг судалж, боловсронгуй болгох, хянан шалгах зэрэг тодорхой асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн судалж, боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, бүрдүүлэх тул ажлаа эрчимжүүлж, тогтоосон хугацаанд холбогдох баримт бичиг, шийдвэрийн төслөө танилцуулж ажиллахыг тусгайлан анхааруулъя.

Улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө хууль тогтоох үйл хэрэгт хамтдаа хичээнгүйлэн ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

2025.03.17

Улаанбаатар хот

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ 7 хоногт Монгол Улсад
Энэ 7 хоногт Монгол Улсад
 
АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!
АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багийн төлөө тоглолоо

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багийн төлөө тоглолоо

ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ

ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Мөнгөний үнэ унажээ

Мөнгөний үнэ унажээ

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

Болгарын кайтбордчин А.Касабова эмэгтэйчүүдийн хамгийн экстрим төрөлд шилдэг гуравт багтжээ

Болгарын кайтбордчин А.Касабова эмэгтэйчүүдийн хамгийн экстрим төрөлд шилдэг гуравт багтжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Бүгд Найрамдах Хаити Улсад айлчлав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Бүгд Найрамдах Хаити Улсад айлчлав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

ХДХВ-тэй өвчтөнөөс нөгөөд анх удаа уушги шилжүүлэн суулгажээ

ХДХВ-тэй өвчтөнөөс нөгөөд анх удаа уушги шилжүүлэн суулгажээ

Илчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна

Илчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна

Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

ДАШТ-2026: Кюрасаогийн шигшээ багийн хаалгач шинэ дээд амжилт тогтоожээ

ДАШТ-2026: Кюрасаогийн шигшээ багийн хаалгач шинэ дээд амжилт тогтоожээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатарт бага зэрэг дулаарч 12-14 хэм дулаан байна

Улаанбаатарт бага зэрэг дулаарч 12-14 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарын “Их дуулга-2026”-д Л.Анхзаяа алтан медаль хүртэв

Улаанбаатарын “Их дуулга-2026”-д Л.Анхзаяа алтан медаль хүртэв

Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

В.Зеленскийд олгосон төрийн дээд шагналаа Полшийн Ерөнхийлөгч хураан авчээ

В.Зеленскийд олгосон төрийн дээд шагналаа Полшийн Ерөнхийлөгч хураан авчээ

“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ

“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Москвагийн нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ

Москвагийн нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ

Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл нэр дэвшжээ

Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл нэр дэвшжээ

ӨНӨӨДӨР: “Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Улаанбаатар-2026” Их дуулга тэмцээн эхэлнэ

ӨНӨӨДӨР: “Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Улаанбаатар-2026” Их дуулга тэмцээн эхэлнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ

Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ

Ж.Безос: Хиймэл оюун хүнийг орлох бус, харин илүү олон ажлын байр бий болгоно

Ж.Безос: Хиймэл оюун хүнийг орлох бус, харин илүү олон ажлын байр бий болгоно

Дуу хөгжмийн бүтээгчид энэ сарын 24-нд Чингис хаан зочид буудалд чуулна

Дуу хөгжмийн бүтээгчид энэ сарын 24-нд Чингис хаан зочид буудалд чуулна

Газрын тосны үнэ 80 ам.доллароос доошилжээ

Газрын тосны үнэ 80 ам.доллароос доошилжээ

АНУ, Ираны хооронд байгуулсан санамж бичигт Д.Трамп гарын үсэг зуржээ

АНУ, Ираны хооронд байгуулсан санамж бичигт Д.Трамп гарын үсэг зуржээ

DeepSeek Хятадын хиймэл оюун хөгжүүлэгч хамгийн үнэ цэнтэй стартап болжээ

DeepSeek Хятадын хиймэл оюун хөгжүүлэгч хамгийн үнэ цэнтэй стартап болжээ

ӨНӨӨДӨР: “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Улаанбаатар-2026” Их дуулга тэмцээнд Монголын 56 тамирчин хүч, ур чадвараа сорино

“Улаанбаатар-2026” Их дуулга тэмцээнд Монголын 56 тамирчин хүч, ур чадвараа сорино

Ш.Энхийн-Од NBA-гийн дөрвөн багийн бэлтгэлд оролцжээ

Ш.Энхийн-Од NBA-гийн дөрвөн багийн бэлтгэлд оролцжээ

Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна

Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна

ӨНӨӨДӨР: Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилга болно

ӨНӨӨДӨР: Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилга болно

Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хөвсгөл нуур-Ханх-Монд-Аршан нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд

Хөвсгөл нуур-Ханх-Монд-Аршан нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд

Сумочид Парис хотод сумо бөхийг сурталчиллаа

Сумочид Парис хотод сумо бөхийг сурталчиллаа

Ираны шигшээ баг ДАШТ-ий эхний тоглолтоо хийхээр АНУ-д хүрэлцэн иржээ

Ираны шигшээ баг ДАШТ-ий эхний тоглолтоо хийхээр АНУ-д хүрэлцэн иржээ

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлтийг  танилцуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлтийг танилцуулна.

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Хөвсгөл нуур-Ханх-Монд-Аршан нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд

Хөвсгөл нуур-Ханх-Монд-Аршан нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд

АНУ, Иран дайныг дуусгах хэлэлцээр байгууллаа

АНУ, Иран дайныг дуусгах хэлэлцээр байгууллаа

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй