Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 08-00-05/03 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу ургамал хамгааллын бодис импортлогч болон худалдан борлуулдаг 45 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Төрийн хяналт шалгалтын тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Зөвшөөрлийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд “Ургамал хамгааллын бодис импортлогч, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийг үнэлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, таслан зогсоох зорилгоор арга хэмжээ авав.
Хяналт шалгалтын нэгдсэн дүн мэдээг 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр нээлттэй танилцуулж, хяналтын хуудсаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүдэд улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв. Цаашид зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, албан шаардлагын биелэлтийг хангуулан зөрчлийг бүрэн арилгуулахаар шийдвэрлэлээ.
Хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулах үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар Ургамлын эрүүл мэнд ургамал хамгааллын тухай хуульд заасны дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох, худалдаалах үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах талаар аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!