Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 14 дэх өдөр /2025.03.22/ Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн, Кинбозан /М-5/-тай хүч үзэж түүнийг окүридаши мэхээр хаяж 7 даваа, 7 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Рюүдэн/М-14/-тэй хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр давснаар 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ Токихаяата /М- 18/-тай хүч үзэж түүнд цүкиотоши мэхээр унаж 9 даваа, 5 унаатай боллоо.
Такаясү /М-4/ энэ өдөр Чураноүми /М-14/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 11 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/, Таканошёо /М-3/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяж 6 даваа 8 унаатай болов.
Ошома П.Дэлгэрбаяр энэ өдөр Вакатакакаге /М-1/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 9 даваа, 5 унаатай Харү башёг үргэлжлүүлж явна.
Озэки Оносато, энэ өдөр Сэкиваке Дайэйшёо-той учраа тааран түүнийг ошидаши мэхээр давснаар 3 унаа, 11 даваатай болоод байна.
Озэки Котозакура, Хирадоүми /М-6/-тэй тааран хүчээ сорин түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 6 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!