Хаврын башёгийн сүүлийн өдөр буюу 15 дахь өдөр Озэки Оносато, Озэки Котозакура-той учраа тааран түүнийг ёрикири мэхээр давж 3 унаа, 12 даваатай болсноор аваргын төлөө нэмэлт барилдааныг Такаясү/М-4/-тэй хийж түүнийг окүридаши мэхээр давснаар Харү башёд түрүүллээ.
Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 15 дахь өдөр башёг тэргүүлэгч /2025.03.23/ Такаясү, Комүсүби Аби-тэй хүч үзэж уватэдашинаге мэхээр хаяж 12 даваа, 3 унаатай болж түрүү бөхийн төлөө барилдах эрхтэй
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ Шиши /М- 13/-тэй хүч үзэж түүнийг ошидаши мэхээр унаж 10 даваа, 5 унаатай Харү башёг амжилттай өндөрлүүллээ.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн, Токихаяатэ /М-18/-тэй хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 7 унаатай Харү башёг дуусгаж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, өнөөдөр Широкүма /М-17/-тай хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай Хаврын башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/, Мэйсей /М-11/-тэй учраа тааран хүч үзэж түүнд хикиотоши мэхээр хаяж 6 даваа 9 унаатай башёг дуусгав.
Ошома П.Дэлгэрбаяр энэ өдөр Рюүдэн/М-14/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 9 даваа, 5 унаатай башёг өндөрлүүлэв.
Озэки Оносато, энэ өдөр Озэки Котозакура-той учраа тааран түүнд ошидаши мэхээр давж 4 унаа, 11 даваатай болж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!