Гүрж улсын Тбилис хотод жүдо бөхийн их дуулга гуравдугаар сарын 21-23-нд болоход 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин хүч, ур чадвараа сорилоо. Эмэгтэйчүүдийн 48 кг жинд дэлхийн чансааг олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байгаа пм.
Тбилисийн Их дуулгаас Монгол Улсын баг 1 алт, шагналт 5 дугаар байрт 3, 7 дугаар байрт 1 тамирчин тус тус шалгарч 52 орноос медалийн чанараар 6 дугаар байрт жагсав. Дараагийн тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод дөрөвдүгээр сарын 2-4-нд болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!