Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 26-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
8:30 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
9:00 цагт Хил хамгаалах ерөнхий газарт: "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сургагч бэлтгэх" сургалт болно.
10:00 цагт Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид: УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллана.
10:30 цагт Япон Улсын Элчин Сайдын яаманд: “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн гэрээнд гарын үсэг зураг арга хэмжээ болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Боловсролын Ерөнхий газар, АТГ, Өмгөөллийн Алтаргана хуулийн товчоо, ДХИС, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн газар хамтран зохион байгуулж буй “Mock trail” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний талаар мэдээлнэ.
Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.
Ургамал хамгааллын газрын нээлт, Ургамал хамгааллын хууль болон байгаль орчинд ээлтэй, ургамал хамгааллын арга хэлэлцүүлэг болно.
Архангай аймгийн Хөгжимт драмын театрт: "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжиг гарч байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд: "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган" үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!