Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2025.03.27/ эхэлж, эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
Монгол Улсын багаас дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдахад гурав нь медалийн тавцанд гарч, нэг нь шагналт тавдугаар байрт шалгарав.
Тухайлбал, тэмцээний 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Э.Дэлгэрмаа Ази тивийн дөрөв дэх медалиа гардсан бол Б.Мөнхнар, Б.Отгонтуяа нарын Ази тивийн анхны медалиа гардсан байна.
Эх сурвалж: БТСУХ