Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. -2025 оны гуравдугаар сарын 31-нэс дөрөвдүгээр сарын 6-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
3 дугаар сарын 31-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
4 дүгээр сарын 1-нд: Нийгмийн нөлөөллийн үнэлгээний талаарх зөвлөлдөх уулзалт НҮБ-ын Хурлын танхимд болно.
4 дүгээр сарын 1, 2-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 2-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 3, 4-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 4-нд: Дундговь аймгаас төрсөн эрдэмтдийн "Нутгийн хөгжилд эрдэмтдийн оролцоо" анхдугаар уулзалт, зөвлөгөөн Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 4-нд: УДЭТ-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийг толилуулна.
4 дүгээр сарын 5-нд: "Балетын гала тоглолт" УДБЭТ-ын тайзнаа болно.
4 дүгээр сарын 5-нд: Ардын урлагийн "Хуур магнай" чуулгын Монголын гайхамшигт урлагийн тоглолт Зам тээврийн яамны Их нүүдэл танхимд болно.
Орон нутагт:
4 дүгээр сарын 1-нд: Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар бүх суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хийнэ.
4 дүгээр сарын 1-нд: Баян-Өлгий аймгийн театрт Инээдмийн өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн гишүүн, шог зохиолч М.Батайн уран бүтээлийн үдэш зохион байгуулна.
Хилийн чанадад:
3 дугаар сарын 26-30-нд: Сингапурт болох 2025 оны FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигээ баг оролцоно.
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!