Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
2025 оны 4 дүгээр сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Эг-Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2025 оны 4 дүгээр сарын 02-06 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 2-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд нутгийн зарим газраар, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 3-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!