Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 1-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт МҮХАҮТ-д: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг болно.
09:00 цагт Миллениум-д: Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих сургагч багш нарыг бэлтгэх сургалт болно.
10:00 цагт Улаанбаатар дахь НҮБ-ын Хурлын танхимд: Нийгмийн нөлөөллийн үнэлгээний талаарх зөвлөлдөх уулзалт болно.
Өнөөдөр: Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэлнэ.
-Баян-Өлгий аймагт: Онцгой байдлын газар бүх сумандаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хийнэ.
18:00 цагт Баян-Өлгий аймгийн театрт: Инээдмийн өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн гишүүн, шог зохиолч М.Батайн уран бүтээлийн үдэш болно.