Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонголоо.
Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтад зааснаар танхимын ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа юм. Харин 2025-2026 онд тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгчдээс бүрдсэн дээд шатны танхим юм.
Эх сурвалж: Г.Цогзолмаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!