АНУ-ын Нью Йорк мужийн Албани хотод зохиогдсон чөлөөт бөхийн ОУ-ын залуучуудын "JOURNEYMEN WORLD CLASSIC" Journeymen Wrestling тэмцээнд манай улсын 7 тамирчин оролцож 1 алт 3 хүрэл медалийн эзэд боллоо.
Алтан медаль аваргын бүсийг 130кг-ын жинд өрсөлдсөн New gen team, Mongolian transline компанийн бөх спортын мастер Д.Нарантулга хүртэж цаашлаад нийт оролцсон 13 орны 400 гаруй тамирчдаас ганцаараа нэг ч техникийн болон торгуулийн оноо алдалгүй өрсөлдөгчдөө илт давуу байдлаар 6 тойрог ялалт байгуулж тэмцээний шилдэг бөхөөр шалгарав. Хүрэл медалийн эздээр 72кг-ын жинд өрсөлдсөн Сэлэнгэ аймгийн спортын газар, Wizard express consulting компанийн бөх спортын мастер Б.Занданбат, 130кг-ын жинд Сэлэнгэ аймгийн спортын газрын тамирчин спортын дэд мастер П.Мөнх-Эрдэнэ, 62кг-ын жинд New gen team клубын тамирчин А.Эрдэнэмөнх нар тус тус тодорлоо.
Тамирчдадаа цаашдын спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Эх сурвалж: МЧБХ
Burged61.mn Facebook-ээр зочилж - Like, follow дарж нэгдээрэй... Бид баттай эх сурвалжтай мэдээллийг танд хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!