Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 10-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Багшийн хөгжлийн ордонд: Мэргэжлийн болон тeхникийн боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны "Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт МҮХАҮТ-д: Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг болно.
11:00 цагт: МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Холбогдох утас: 99149240
13:00 цагт Степпе Аренад: “Дэлхийн цирк Монголд-2025” үзүүлбэртэй хэвлэлийн хурал болно.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Монголын үндэсний музейд: “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн гарч байна.
Дорнод аймагт: Хүүхдийн спортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн болно.
Архангайд: Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд: Улсын физикийн 36 дугаар олимпиад үргэлжилж байна.
Токио хотноо: Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!